МХЕГ-аас өнөөдөр шинэ байцаагч нарт зориулан сургалт зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд "Шинэ байцаагч" сургалт зохион байгуулахаар болжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны онцлогыг таниулах, ёс зүйн хэм хэмжээ, баримт бичгийн боловсруулалт, төрийн албаны болон мэргэжлийн хяналт шалгалтын эрх зүйн талаарх ойлголтыг цэгцтэй өгөх зорилгоор уг сургалт хийгдэж байгаа аж. 

Сургалтаар 2013 онд хийгдэж буй онцлог ажил, хяналт шалгалтын төлөвлөгөө, зорилт, үр дүн, Хяналтын хуудсыг хэрэглэх аргазүй, Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх аргазүй зэрэг сэдвүүдээр хичээл заах юм байна. Уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top