Хамраа ухаж, порно үздэг сэтгүүлчдийг шүүмжилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Дэлхийн тэргүүлэгч хэвлэл мэдээллийн компаниудын нэг “Би-Би-Си”-гийн телевизийн студид шинэ тунгалаг шилэн хана хийснээр нэвтрүүлэгчдийн ард юу болж байгааг бүрэн дүүрэн харах боломжтой болжээ. Саяхан үзэгчид тус агентлагийн сэтгүүлчид эвгүй үйлдэл олноор хийх болсныг гомдоллосон байна. 

Үзэгчид таагүй сэтгэгдлээ интернэтэд үлдээх болсон гэнэ. Сүүлийн зургаан сарын хугацаанд тэд эвшээлгэх юм уу хамраа ухах, гадил жимс идэх юм уу кофе ууж буй сэтгүүлчдийг олноор харсан гэжээ. 

Тиймээс “Би-Би-Си”-гийн зарим нэг ажилтнууд шилэн хаалтыг бага зэрэг бүрзгэр болгохыг хүссэн аж. Хүндхэн ажлын үеэр тэд өөрийн эрхгүй хамар, амаа ухаж эвгүй байдал гаргах магадлалтай тул энэ нь үзэгчдийг доромжилсон хэрэг болно гэж тэд үзэв. Мөн үүнээс гадны өөр нэгэн яг ийм шууд нэвтрүүлгийн өрөөтэй телевизэд цаана нь нэг ажилтан +18 бичлэг үзэж байсан зураг олон нийтийн сайтаар тарсан байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sd(202.170.81.170) 2025 оны 03 сарын 13

eheh ene chin 1 turliin marketing shdee ., ahahhaha

1  |  0
Top