Нийгмийн даатгалын нөхөн олговрын хугацаа өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт өнөөдөр дуусна. Тус хуулийн хэрэгжилт наймдугаар сарын 1-нд дуусах байсан ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ хугацааг нь сунгасан юм. Учир нь, долдугаар сарын 30 гэхэд 260 мянган хүн л ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн байжээ. Иймээс хугацааг хоёр сараар сунгасан юм. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгахгүй аж.

Мөн энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож, Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top