Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгий гудамжинд мөнгөн ус асгарсан гэсэн дуудлагыг 12:53 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад иргэн хивсэн дээрээ халууны шил хагалсаны улмаас мөнгөн ус асгарсаныг соруулж аюулгүй болгожээ.
Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн автобусны буудлын урд авто зам дээр зам тээврийн осол болж хүмүүс гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг шөнийн 02:13 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад "Норд бенз" ачааны автомашины араас, "порестор" загварын суудлын автомашин мөргөж 21-23 насны 5 иргэн хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж яаралтай үзүүлж амь биеийг нь авран хамгаалж холбогдох байгууллагад хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )