Ахмадуудад тэргэнцэр гардуулж өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд  “Ахмадын баяр” тохиодог билээ. Ахмадын баярын өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан юм. Тэгвэл өнөөдөр ахмадуудад зориулсан олон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар болжээ. 

Тухайлбал, 11:00 цагаас СТӨ-нд нийслэлийн Ахмадын хороо болон холбогдох албаныхан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах бол мөн 11:00 цагаас Сэргээн засалтын Үндэсний төвд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон бусад холбогдох хүмүүс ахмад настнуудыг хүлээн авч уулзаж, тэргэнцэр гардуулж өгөх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top