Ш.Сайхансамбуу хэдэн тэрбумын шархаа наймаачдаараа ”нөхүүлж” байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Өнгөрсөн сард “Нарантуул” худалдааны төв шатаж нэг хүний амь эрсдэн, 300 гаруй түрээслэгчид хохирсон. Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа юм.  Мөн захыг засах ажил ч эхлээгүй хугацаа алдсаар байгаа. Гол шалтгаан нь дээрх хүнсний зах нь худалдаа үйлчилгээ эрхлэхэд зохих ёстой шаардлагыг хангаагүй байсан учир цаашид ажиллах  зөвшөөрлийг өгөөгүйгээс гадна байрладаг газар нь зөвшөөрлийн бус болохоор засварыг хойшлуулжээ.

Хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулахаар 300 гаруй түрээслэгч гэрээ хийсэн байдаг бөгөөд тэд түрээсийн талбайгаа хоёроос гурван хүнд түрээслүүлэн ашиг олдог байснаас хохирогчийн тоо 2000 хүрээд байгаа юм. Харин одоогоос 6 жилийн өмнө Алтжин компанийн Сапу худалдааны төвд гал гарч  700 түрээслэгч амжиргааны эх үүсвэрээсээ салж байсан гашуун түүх бий. Тухайн үед хохирлын хэмжээ дөрвөн тэрбумаар  гарч байж. Ингээд бодохоор шатсан хүнсний захын хохирол үстэй толгой арзаймаар их тоо гарах нь ойлгомжтой болов.

Иймд олон нийтийн дунд энэ их мөнгийг төрөөс төлөхөөр болчихгүй байгаадаа гэх айдас төрж байсан ч тэгсхийгээд намдсан. Харин шуугиан тарьсан асуултын хариу буюу дээрх хохирлыг барагдуулах хүмүүсийн нэр бараг л тодорсон байна.

 

Ингэхдээ тус худалдааны төвийн удирдлагууд хохирлоо нөхөхөөр түрээсийнхээ үнийг нэмээд амжсан. Тодруулбал сарын түрээсээ 26 мянган төгрөгөөр нэмсэн бөгөөд наймаачдад тодорхой шалтгаан хэлэлгүйгээр ердөө л түрээс нэмэгдсэн гэх үг хэлээд 9 дүгээр сарын түрээсийг 26 мянган төгрөгийн нэмэгдэлтэйгээр хураажээ. Хүнсний захынхныг эс тооцоод 18 мянга  орчим түрээслэгчдээс их багаар нэмэгдсэн талбайн түрээсний мөнгө сардаа 468 сая төгрөгийн ологыг Ш.Сайхансамбууд оруулах аж.

Хүнсний захыг шатсанаас 7 хонгийн дараа тэрбээр Улс төрийн тойм сонинд “Хэдэн амбаар шатаа л биз, босгоод л авна” гэх утгатай том юм ярьж байсан бөгөөд түүний өнөө амархан арга нь шулж сурсан наймаачдынхаа “шүүсийг дахин  шахах” л санаа байж.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
AZAA(103.26.194.15) 2013 оны 10 сарын 02

BUZAR SHUNALTAI SAIHANSAMBUU HEDEN TENEG NAIMAACHDAA DUNGUHUU MEDELGUI YAHAB DEE ZAHAA TURGEN BARINA CH GEH SHIG ULGER ZOZIOGOOD L

0  |  0
mongolbayar(202.126.91.176) 2013 оны 10 сарын 01

ugaasaa ard tumnii ner barisan luibarchin tsadah boloogui yum baihdaa

0  |  0
zaya(202.179.12.29) 2013 оны 10 сарын 01

tureesee nemej sharahaa nohoj bga noshwlalar nowsh

0  |  0
UNEN(202.179.13.21) 2013 оны 10 сарын 01

UDRIIN TUREES NI 10000 BSAN ODOO UDRIIN 15000 TUG TULJ BGAA SHUU DEE SAYA L GEHED 26 HONOGOOR BODOJ AVSAN SARIIN NEG AGUULAH GEHED L 130000 TUG ILUU TULLUU SAIHANSAMBUU BOLIMOOR YUMAAA

0  |  0
bat-uul(202.21.106.170) 2013 оны 10 сарын 01

bosoogyi ajilaagyi hynsnii zah tyreesee nemlee ch gh shig....narantuul saihansambuu 2-g shataagaad shataagaad muluulaad muuluulaad bichuuleed bichuuleedbaidag narantuuld ard tymen dyyren.... dynjingaravt hyngyi hooson ho ho ho hi hi hi

0  |  0
зочин(202.55.180.196) 2013 оны 10 сарын 01

Цадаж ханадаггүй махан толгой юм даа.

0  |  0
pizdaaaaaaaaaaa(103.11.192.58) 2013 оны 10 сарын 01

llriin pizdaaa

0  |  0
зочин(49.0.195.14) 2013 оны 10 сарын 01

новш доо

0  |  0
hhhhh(202.126.90.61) 2013 оны 10 сарын 01

tiimee ene unen zuilnaimachdiin tureesiig nemj ehelsen bgaa turese nemj hohirloo gargaj awah gej nemsen hereg

0  |  0
Top