Цагдаа нарын хоногийн хоолны зардлыг 56-150 хувиар нэмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Цагдаагийн байгууллагыг шинэчилж, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоог нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зарим албад, газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орууллаа. Тухайлбал нийслэлийн дүүргүүдийг 2 хэлтэстэй болгох, Нийслэл болон Замын цагдаагийн газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, зарим аймгуудын цагдаагийн хэлтсийг газар болгон өргөтгөх зэрэг ажлыг зохион байгууллаа.

Хувцасны чиглэлээр мэргэшсэн ажилтан, эрдэмтдийг харуулсан баг ажлуулж, алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх нөхцлийг хангасан чөлөөтэй, хөнгөн, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн цагдаагийн шинэ дүрэмт хувцасны загварыгболовсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан.

Албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэлийн ТТ-3, ТТ-4, ТТ-5, ТТ-6-аар цалинжиж байгаа цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний цалингийн зэрэглэлийг ТТ-7 болгож шатлалыг нэмэгдүүллээ.

Төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон албаны нэгдсэн сургалтад хамрагдаж алба хаагчид, Тусгай ажиллагааны газар, Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын бэлэн байдлын бүлэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын хоногийн хоолны зардлыг 56-150 хувиар нэмэгдүүлсэн байна.

Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад ажлын цаг харгалзахгүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цол, удаан жил, онцгой албаны цалингийн нэмэгдэл авдаггүй 399 энгийн ажилчин, алба хаагч тус бүрт 30.2 сая төгрөгийн хүнсний хангалт олгох ажлыг зохион байгууллаа.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.1.85.172) 2013 оны 10 сарын 02

Demjij bna sain hool uguh heregtei dandaa ulsuj yvdag huurhii tsagdaa nar

0  |  0
зочин(202.126.91.71) 2013 оны 10 сарын 01

үүнийг оруулсан сэтгүүлч байгууллагын тайланг хуулж тавихдаа дээр нь жаахан ажиллах хэрэгтэй байж дээ.

0  |  0
Top