Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас өнөөдрийг Олон улсын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон  зарласнаас хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаа юм. Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62 146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. 80-аас дээш настай 7 144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27 өндөр настан байгаагаас хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай буурал аж. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19-р хороонд энх, тунх амьдарч байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд насаараа саальчин хийсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top