Н.Номтойбаяр гишүүн тодорхой мэдээлэл өгсөнгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хүн хутгалж танхайрсан гэх хэргийн талаар дахин тайлбар өгч мэдээлэл хийлээ. Г.Нямдорж гэгчтэй маргалдаж, дундуур нь орсон хүнийг хэвлийн тус газар нь хутгалсан гэж цөөнгүй эх сурвалж мэдээлж байгаа бол цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн  "Үнэндээ гадуур цацагдаад байгаа мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Энэ бол “гүтгэлэг" гэлээ. Түүний хэлснээр өнөөдөр л түүнд  мэдүүлэг өг гэсэн албан ёсны хүсэлт цагдаагийн байгууллагаас ирсэн гэв. Гэхдээ гишүүн сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулахаас татгалзаж мэдээлэл өгөөгүй юм. Болсон явдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? газар дээрээ яг юу болсон юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэр хэсэг бодолхийлснийхээ дараа “Би болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй. Өнөөдөр цагдаагийн газарт нэг бүрчлэн мэдүүлгээ өгсөн тул та бүхнээс тэндээс мэдээлэл аваарай” гэсэн хариулт өгөөд өөр асуултад хариулалгүй гарч явсан юм.  

Ийнхүү бид УИХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд хандаж, сайн дураараа шалгуулах хүсэлт гаргаад байгаа эрхэм гишүүнтэй холбоотой хэргийн талаар цагдаагаас хийх мэдээллийг хүлээх л үлдлээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cowboy(24.127.22.188) 2013 оны 10 сарын 01

Ene erguu tegeed yah gej hevleliin baga huraldaya zarlasan yum bol?

0  |  0
zsss(122.201.18.204) 2013 оны 10 сарын 01

zaildaa fizdaaaaaaaaaa

0  |  0
zsss(122.201.18.180) 2013 оны 10 сарын 01

zaildaa fizdaaaaaaaaaa

0  |  0
Заяат(202.126.91.69) 2013 оны 10 сарын 01

Наад тэнэг чацга чинь юу гэж солиороод байна аа ! Цагдаад мэдүүлэг өгсөн тэндээс мэдээлэл авгэж сэтгүүлчдийг юунд нь тавлаад байгаа хулгайч вэ? Мөрдөн байцаагч байцаалтаа мэдээлэл гэж өгдөг болсон гэж солиороод баййгаа юм уу?

0  |  0
Top