Татварын байцаагч бүсгүйг хороосон хэрэгтэнг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэй өнгөрсөн долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд хохирогч Э-г 75 удаа хутгалан хөнөөсөн байдаг. Ц.Туяа нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа бөгөөд өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагаас шүүнэ.  

Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох юм байна.

Хэргийг сануулбал, Ц.Туяа нь өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Э гэгч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн юм. Тэрбээр хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top