З.Баянсэлэнгийн гар хөл бологсдын шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Өнгөрөгч оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан иргэдийг шүүх хурал  Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч улсын яллагч А.Дэлгэрмөнх нь өөр шүүх хуралд оролцож байгаа мөн яллагдагч Бугасүрэнгийн өмгөөлөгч тодорхой шалтгаанаар ирж чадахгүй болсон учир түр хойшилсон. Улмаар шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон юм.

Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Харин шүүгдэгчдийн зүгээс “Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэдгээ илэрхийлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(94.113.68.151) 2013 оны 10 сарын 03

ENE balai avgaig hen UIH iin gishuun gedeg jm be ENHBAYR UDVALIIN gar hul bolson avilagiin alia salbdai iim hooson tolgoinuud uls*****baihad uls yaz hugzih ve dee ELBEGEE mini ju bodoz harz bainaa

0  |  0
иргэд(202.179.10.150) 2013 оны 10 сарын 02

Гишүүнээ ч хатдаа,ганц ч хүний санал аваагүй намын даргын үзэмж арын хаалгаар орж ирсэн энэ авгай ийм л юм хийнэлдээ,энэ балай хуулиа нэн даруй өөрчлөхийг шаардаж байна,ерөөсөө намын жагсаалтынхан бол УИХ-ын гишүүн бус,арын хаалганыхан шүүдээ.

0  |  0
Top