С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ардчиллын анхдагчид өнөөдөр С.Зориг агсныг хүндэтгэн, хөшөөнд нь цэцэг өргөх гэж байна. УИХ-ын гишүүн асан С.Зоригийг 15 жилийн өмнө буюу 1998 онд хөнөөсөн хэрэг гарч, нийгмийг цочроож байсан. Энэ хэргийн эзэн холбогдогч олдохгүй байсаар өнөөдөртэй золгож байна. Хэдий тийм ч гэр бүл, найз нөхөд, намынхан нь жил бүрийн 10-р сарын 02-ны өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай болоод байгаа.


Цэцэг өргөх ёслол өнөөдөр 11.00 цагт болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top