Виагранаас харшиж эрхтнээ тасдуулахад хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Бэлгийн чадавхи сайжруулах эмний тунг хэтрүүлсэн тохиолдлоос болж эрчүүд амиа алдсан тохиолдол цөөнгүй. Виагранаас болоод эрхтнээ тасдуулсан нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 66 настай нэгэн Колумб эр шинэ найз бүсгүйдээ мартагдахааргүй дурсамж үлдээхийг хүссэн байна. Ингээд хөгшин эр хэдэн капсул виагра ууж, шинэхэн амрагтаа хүссэн ёсоороо бэлэг барьж чаджээ.

Харамсалтай нь мөнөөх эр яг энэ явдлаас 3 хоногийн дараа гэнэтхэн бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүний биеийг үзээд хөгшин эрд “Эрхтнийг нь маш яаралтай тайрах хэрэгтэй” болсон тухай мэдэгджээ. Учир нь түүний эрхтэн хэт их ажилласны улмаас арьс нь гэмтэж халдвар авсан бөгөөд виаграны найрлага хөгшин эрийн биед тохиролгүй харшил өгч, эрхтэнд нь маш их хэмжээний идээ бугласан байсан аж. Тиймээс энэ хэвээр удвал идээ биеэр тархаж, амиа алдах эрсдэлтэй болсон тул эрхтнийг нь тайрах гарцаагүй шаардлага тулгарчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c.zorig(103.26.194.34) 2013 оны 10 сарын 02

haramsaad baih ym bhkuul ym bn.65hurtlee hiisn gdg chin boljiin.har zaluudaa tairuulsan bol yan

0  |  0
атар(182.160.37.201) 2013 оны 10 сарын 02

дахиад сахлиггүйтэх өвгөн байна гэж тайраа биз,түүнээс эмчилчих ёстой ш дээ

0  |  0
Top