Төрийн ордны хамгаалалтын дарга Г.Лхагвасүрэн ажлаа хүлээлгэн өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Төрийн ордны хамгаалалтын даргаар ажиллаж байсан хурандаа Г.Лхагвасүрэн өчигдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Төрийн ордон руу буутай хүмүүс нэвтрүүлснээсээ болж ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн гэв. Тодруулбал, энэ сарын 16-нд “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийг эсэргүүцэн, жагсаал хийх үеэрээ Төрийн ордны гадна буун дуу гаргаж, тэсрэх бодис байрлуулсан юм. Харин түүний оронд дэд хурандаа Н.Отгонбаатар томилогдсон байна. Тэрбээр өмнө нь Төрийн тусгай хамгаалалтын газарт Ерөнхий сайдын шадар хамгаалалтад ажиллаж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top