Хахууль авсан цагдаа нарт 5 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд  хоёр өдөр үргэлжилсэн билээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 3,5 жил, Т.Ууганбаярт 3,5 жилийн ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдуулсан байна. 

Харин Ж.Оюунчимэгт 5,1 жилийн ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Тэд  анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг биечлэн эдлэх бөгөөд бүгдийг нь жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцсон юм.

Хэргийг сануулбал, шүүгдэгч У.Раднаабазар, Д.Батбаяр нарын цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.



 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(202.179.24.219) 2013 оны 10 сарын 02

Muu novshnuud etssiin etsest Hujaa nariig demjij tetgej baisan bna shdeee. Eh oronch setgel haana bna Uhej bsan hujaa naraas dutahaar gui yumnuudiig ingej shiitgeed baigaarai demjij bna shuu

0  |  0
ATG(124.158.90.34) 2013 оны 10 сарын 02

Zow zow boljdee

0  |  0
Top