Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал хойшлогдов

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Уг хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүгдэгч Ц.Туяагийн хоёр өмгөөлөгчийнх нь нэг нь хагалгаанд орж байгаа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хурлыг энэ сарын 10-ны 11.00 цагт хүртэл хойшлууллаа.

Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцож байгаа юм. Мөн шүүх хурлын танхимд хохирогч эмэгтэйн нөхөр Батболд гэрчээр ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top