С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 02

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүхэд өгчээ. Сайд С.Эрдэнэ нь "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-ийн төслийг санаачилан УИХ-аар батлуулсан. Тус хууль батлагдсанаар 483.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах боломжтой болсон юм. Мөн иргэдийн 24 хувь нь тав хүртэл, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлж тэтгэврээ дахин шинээр тогтоолгох боломжтой болжээ. 

Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа С.Эрдэнэ сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. С.Одонтуяа гишүүний хэлж буйгаар "1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргаж байсан. Тэдний ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой” гэнэ. Гэтэл С.Одонтуяа сайдын хэлсэн дээрх үндэслэлийг тус хуульд оруулаагүй юм байна. Хэрэв шүүхээс УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн гаргасан гомдол үндэстэй гэж үзвэл хуульд хамруулах хүний тоо 583 мянга болж өсөх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
demjij bn(182.160.6.158) 2013 оны 10 сарын 02

odontuya gishuunii shiidver estoi zuv eej mini emcheer olon jil ajilchihaad olon huuhed gargasaniihaa tuluu hucheer tetgevert garch baga tetgever togtoolgoson bdg, teghed tseverlegch hiij bsn humuus yag iluu tetgever togtoolgoson bdg

0  |  0
Top