Эрчим хүчний яамныхан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон яамны удирдлагууд, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав болон тус төвийн хамт олон ЭХЯ-нд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсанахмадуудаа хүлээн авч уулзан, яамны хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсон хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр саяхан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн ЭХЯ-ны ахмадын зөвлөлийн дарга н.Пүрэвжавт ЭХЯ-ны болон Эрчим хүчний хөгжлийн төвийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг мөнгөн аяга өргөн барьлаа. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Пүрэвжав нь эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллахдаа жирийн инженэрээс цахилгаан станцын дарга , ЭХЯ-ны боловсон хүчний дарга, ахмадын зөвлөлийн дарга зэрэг ажлыг тасралтгүй хийж байсан юм. Дашрамд дурдахад эрчим хүчний салбараас 40 гаруй гавьяат ажилтан төрснөөс 3 нь өндөр насныхаа тэтгэвэрт гарсны дараа хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top