Т.Билэгтийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгтийг батлан даалтад гарган шалгаж байгаа. Түүнийг НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон шалгаж байгаа аж. Тэрбээр шүүхээс 2.6 жилийн ял сонсон хоригдож байгаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарим хэрэгт холбоотой гэдгээ хүлээсэн байна. Тодруулбал, Т.Билэгтийг  нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутган, сэжигтнээр тооцсон юм.

Гэвч  Т.Билэгт эсэргүүцэж АНУ- руу эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн энэхүү асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй гэдгээ мэдүүлжээ.

Харин түүний хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг хянаж дуусч байгаа. Удахгүй шүүхэд шилжүүлнэ" гэв.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.103) 2013 оны 10 сарын 03

Өргөө зочид буудлыг хувьчилсанаар тухайн буудлын менежмэнт сайжирч улсад төлөх татвар харин ч нэмэгдсэн юм биш үү. Гэмгүй хүнийг яллах гэж улайраад яалтай ч билээдээ

0  |  0
Зочин(202.21.106.167) 2013 оны 10 сарын 03

Хийсэн хэргийг нь нэг л олж харахгүй байх чинь. Энхбаяртай хамт ажилласан болгон гэмтэн болоод байхдаа яадаг байна аа

0  |  0
зочин(49.0.195.14) 2013 оны 10 сарын 03

Худлаа даа, тэгсхийгээд л Энхбаяр шиг ямар ч төлбөр ялбаргүй, улсыг хохиролгүй болгуулах ч юмгүй өнгөрнө дөө.

0  |  0
Top