Амралтын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 5, 6-нд тариалангийн бүс нутгаар цас орж, хүйтэрнэ. Харин баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр 5,8-нд, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 5,8-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна. Улаанбаатар хотод маргааш үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top