Ерөнхий сайд гурван улсын эрдэмтэдтэй уулзав

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол, Орос, Хятад гурван орны эрдэмтдийн IV форум Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ. Энэ форумд оролцохоор ирсэн хөрш орнуудын эрдэмтэн судлаачидтай уулзсандаа талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Манай гурван орон өнө эртний харилцаатай, стратегийн түнш орнууд. Энэ харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа. Ерөнхий сайд энэ сард БНХАУ-д, Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчлах гэж буй талаар хэлээд эдгээр айлчлал хөрш орнуудын харилцааг шинэ шатанд гаргах болно гэлээ.

Тэрбээр “Ногоон хөгжил-ХХI зууны гурван талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл” форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top