Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна. 

ХАЙЛААСТ” дэд станцын шинэчлэлийн ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа 11.00 цагт Хайлааст дэд станц дээр болно. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ТНБД Д.Дэлгэрцогт, НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл оролцоно.

Монголын банкуудын холбоон дээр 11.00 цагт Орон сууцны найман хувийн зээлийн санхүүжилтийн II шатны нээлтийн арга хэмжээ болно.

”Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ”ИНСТОЛЛЯЦ, МОДЕРН УРАН ЗУРАГ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн 17.00 цагаас нээлтээ хийнэ.

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ БА АУДИТЫН ТОГТОЛЦОО” сэдэвт үндэсний семинар 09.00 цагт Төрийн ордны ”Б” танхимд болно.

БОНХЯ-ны Хаан танхимд өнөөдөр 11.00 цагт БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга есөн дүүргийн Засаг дарга нарт яамны туг гардуулж өгөх ёслолын ажиллагаа болно.

15.00 цагт ШУТИС-ийн төв байрны гурван давхарт ”Англи хэлний багш нарын олон улсын форум” эхэлнэ. 

Нийслэлийн Боловсролын газар Монголын сурагчдын холбоотой хамтран 30 нийгмийн ажилтныг "Хүүхэд хөгжлийн дэлхийн багш"-аар шалгаруурлсан бөгөөд шагналыг өнөөдөр 10.00 цагт Blue mon-д гардуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top