Гаалийн байгууллагын удирдлагууд 50 гаруй ахмад гаальчиддаа хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

 Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Гаалийн байгууллагын удирдлагууд ахмад гаальчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 50 гаруй ахмад гаальчид хүрэлцэн ирсэн бөгөөд ГЕГ-ын  дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн нар Гаалийн байгууллагын өнөөгийн зорилго зорилт, хийж бүтээсэн ололт амжилтаа танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

     101 жилийн түүхтэй Монголын Гаалийн өнгөрсөн цаг үеийн түүхийг бичилцсэн ахмад гаальчдын алтан сургаал нь өнөө цагийн залуу гаальчдын хуулиар хүлээсэн хүндтэй үүргээ сахин биелүүлэхэд нь үдшийн тэнгэрт гэрэлтэх алтан гадас одон лугаа адил зүг чиг болох нь гарцаагүй ээ.

      Энэ сайхан өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа гарын бэлэг, дурсгалын зүйлийг гардуулж урт удаан нас, эрүүл энхийг хүсэн ерөөгөөд ахмадуудынхаа үнэтэй сургаалийг цаашид ч хүндэтгэн сонсож, санал зөвлөмжийг нь үйл ажиллагаандаа тусган ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top