20 жилийн лизинг минь тэтгэвэрт гарахад байр ч биш балгас ч биш болж үлдэхгүй байгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

 Өнөөдрийн нийгэмдэх залуу гэр бүлийн мөрөөдөл бол утаа униаранд идэгдэх нь бага дулаахан тухтай орон сууц. Харин энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд морь нохой мэт зүтгэж, даатгалаа яг таг тасралтгүй төлж банк “ноён”-ы хүссэн болгоныг биелүүлэх болно. Мэдээж хүнээс юм зээлж байгаа хойно 20 жилийн хугацаанд хоёр дахин нугалж өгнө. За тэгээд дээс тонодог дэвхэрэгний үлгэртэй адил юм болж бараг нэг сар энд тэнд дараалалд зогсон тамга тэмдэг, гарын үсэг цуглуулна. Ийнхүү банкуудын зүгээс тавьсан шаардлага бүрийг биелүүлсний эцэст барилгын компани бэлэн мөнгөөр танд байраа зарна. Гэтэл тэдний зүгээс бидэнд юу амлаж, ямар хариуцлага хүлээж байна гэдэг нь тодорхойгүй.

Гар утас, компютер, цахилгаан барааг зээлээр авахад лангуунаас баталгаат хугацаа олгодог. Харин өнөөдөр бидний насан туршдаа үе дамжин ая тухтай амьдрах гэж буй байранд маань хэн хэдэн жилийн баталгаа олгож байна вэ? Орон сууц нэртэй хэдэн давхар барилга л байвал насаараа ая тухтай амьдрах юм шиг санаж, тэтгэвэрт гартлаа өрөнд баригдаж амьдарсаар эцэст нь байр ч биш балгас ч биш хөрөнгөтэй үлдвэл харамсалтайяа.


 Сүүлийн жилүүдэд байрны эрэлт нэмэгдэхийн хэрээр чанар, үзэмжгүй  орон сууцнууд машин орох зайгүй болтлоо хөглөрөх боллоо. Хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдээд барилга барьчихаж байхад гадна орчны тохижуулалт, тоглоомын талбай зэргийг яриад ч хэрэггүй биз. Харин хэдэн жил толгой хорогдох нүхтэй байх нь  нэн тэргүүний асуудал болоод байна.  Гэтэл иргэдийг түр байраар хангаж, нийслэл хотыг түрхэн зуур үзэмж муутай барилгуудаар шавх гэж байгаа мэт хайнга хандсаар л.... Барилгын чанар, өнгө үзэмж, гадна тохижилт, тухайн оршин суугчдын машин орох гарах зам талбай нь ачааллаа даах эсэхийг  үл харгалзан баригдсаар л байна.

Чанаргүй орон сууцнууд эхнээсээ хэдхэн жил ч болоогүй байхад балгаа таниулж, оршин суугчдын уур бухимдлыг ихээхэн төрүүлсээр байгаа билээ. Цан цохиж, чийгтэх, хөгцөрч мөөгөнцөрдөх, хана цуурсан, зэрэг ноцтой зөрчлүүд томоохон хотхон, хорооллуудаас илрэх боллоо.

20 жил лизингээ төлсөөр байраа өөрийн болгож амжаагүй байтал  өнөө барилга нь эдэлгээ даахаа больчихвол, өгөршиж эсвэл багахан баллын газар хөдлөлтөд нурчихвал,  хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

Барилгын компаниудийн толгойг илж,  бүх талаар нь дэмжлэг үзүүлж байгаа төр хариуцлагыг нь хүлээх үү?
Барилгын чанарын магадлал хийх төрийн салбар нэгж байхгүй, хариуцлага тооцохгүй. Тиймээс мөнгө олохоо нэгдүгээрт тавьсан тэд дурын хувийн компани болон хувь хүнээр аль эсвэл өөрсдөө магадлал хийчихдэг гэж байгаа.  Баригдсан хойно нь мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар магадлал хийлгэсэн хуудсыг нь бусад бичиг баримт зэрэг цаасыг хараад л дүгнэдэг байх жишээтэй.

Ингэж цаасаар үнэлэгдсэн чанарын баталгаанд банкууд итгэж зээл олгож байгаа нь урт хугацааны эрсдлээ тооцоолохгүй байгаа нь харагдаж байна. Уг нь  ипотекийн журмын  3.2.6-д зааснаар  “банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна” гэжээ. Гэтэл банкууд чанарын баталгааг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн даатгалд хамрагдсан байдлаар дүгнэж байгаа юм.

Харин даатгалын компани нь өнөө мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт тодорхойлолтоор дүгнэлтээ хийж, иргэдээс мөн л их хэмжээний мөнгө авдаг.
Барилгын компаниудын ийнхүү дур зоргоороо авирлаж, амаараа чанарын баталгаа, үнэ тогтоодог байдлын жишээ олон бий.


Хамгийн түгээмэл илэрдэг зөрчлүүдээс дурдвал:
-Зураг төсөл, газар зүйн аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгээгүйн улмаас зөвшөөрөлгүй барьдаг

- Мөн газар хөдлөлтийн бүс нутагт төлөвлөх барилгын норм дүрмийг баримтлаагүй, хүн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлээгүй,

-  Үндсэн бүтээцийн бетоны бат бэхийг эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулдаггүй, бетон зуурмагийн бат бэх төсөлд заасан шаардлагыг хангахгүй байх нийтлэг зөрчил илэрчээ.  Хяналт шалгалтаар барилгын зураг төслийн шаардлага хангаагүй арматур, стандарт, дулаан техникийн шаардлага хангаагүй цонх, хаалга, тоосго хэрэглэх, материал, бүтээцийг буруу хадгалснаас зэврэх, бат бэх нь буурах бат бэхээ алдах, бетон цутгалтын үед технологи мөрдөхгүй байх, цутгамал бүтээцийн бат бэх буурах, цутгалтын үед бүтээцэд нүх сүв үүсэх зэрэг зөрчлүүд түгээмэл байгааг МХЕГ-аас дүгнэсэн байна.

- Түүнчлэн хот төлөвлөлтийн журмыг огт баримталдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцгүй, нийт талбайн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байдаг аж.

Дээрх зөрчлүүдээс харахад хамгийн эрсдэлтэй нь барилгын үндсэн даацын чанар алдагдсан байдал, чанаргүй, чанартай арматурыг хольж барьдаг явдал юм.

Ийнхүү нийслэл дэх барилгуудыг  чанаргүй хэмээн тодотгох нь өнгөрсөн жилийн  Оросын “Зона жизни” болон бусад мэдээллийн сайтуудад Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болох талаар мэдээллүүд гарчээ. Бид та бүхэн “Зона жизни” сайтад наймдугаар сарын 4-ний өдөр гарсан мэдээллийг хүргэе.

Монголын засгийн газар Улаанбаатар хотын газрын гадаргыг шинжлүүлэхээр Эрхүүгийн эрдэмтдийг урьж авчирсан байна. Сар гаруйн хугацаанд эрдэмтэд Улаанбаатарын зүүн зүгт орших хоёр том ангалыг судалсан ба судалгааны үр дүнд нийслэл  хот газар хөдлөлтийн маш аюултай бүсэд оршиж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Тус институтын газар хөдлөлтийн лабораторийн эрхлэгч Валерий Имаев “бид сувгийг экскаваторын тусламжтай нээсний дараа тэнд хоёр хүчтэй газар хөдлөлт болж байсныг тогтоосон. Том ангалын хэмжээгээр бид газар хөдлөлт болсон цаг хугацааг тодорхойлсон ба эхнийх нь ойролцоогоор 6000 жилийн өмнө болж байсан бол хоёр дахь нь 3000 жилийн дараа болжээ. Бидний үзэж байгаагаар энд газар хөдлөлт яг ийм мөчлөгтэй болдог. Тиймээс байгалийн гамшиг ойрхон байгаа юм. Газрын гадарга хагарсныг харахад маш хүчтэй гамшиг болсон нь илт байгаа бөгөөд энд дахин  8-9 баллын хүчтэй чичирхийлэл өгч магадгүй юм. Энэ нь Улаанбаатар хотыг тэр чигээр нь сүйтгэх аюулд хүргэж болзошгүй” гэжээ.



Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батүүл(202.179.15.185) 2025 оны 03 сарын 13

Газар хөдлөхөөс өмнө гэр хорооллын газрыг хураан авч хүмүүсийг нь байранд хөөж оруулна аа.

1  |  0
1234(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

НАДАД ЕРДUU 30 САЯЫГ Л ЗЭЭЛYYЛЧИХВЭЛ 7 XYН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ 2 АЙЛЫН АМЬДРАЛ 50 XYYXДИЙН АР ГЭР АЖЛАА ТАЙВАН ХИЙХ ГЭЭД БАЙНАА

1  |  0
1234(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ИЙМ Л БАЙНА Ш ДЭЭ. ТЭГЭХЭД БАНКНААС ХАШАА БАЙШИНГАА БАРЬЦААЛААД ЗЭЭЛ АВАХ ГЭТЭЛ ОРОН СУУЦ БАРЬЦААЛНА ГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ. ТЭГЭЭД БАС ГАЗАРТ ОРУУЛАХ НЭРЭЭР ОЛОН АМЬТНЫ ГАЗРЫГ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА. ЭНЭ МУУ ГАМШГИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХ ГЭЭД БАЙГААГ ЭЭ. ТЭРНИЙ ОРОНД БАТ-YYЛ ДАРГА ЯРЬСАНДАА ЦЭВЭР БОХИРЫГ ШИЙДЭЭД @ГЧИХВ@Л ДУЛААНЫГ ЦАХИЛГААНААР ШИЙДЭЖ БОЛЖ БАЙНА

1  |  0
unen(76.170.117.163) 2025 оны 03 сарын 13

tiim boloxoor bairaa songoxdoo sain shalgaj baij absan deer shuu dee

1  |  0
wqwqw(202.179.20.184) 2025 оны 03 сарын 13

ee yaanaa hotiin zahirgaaanuuud min erthen arga hemjeee awaaraaiiiiiiiiii

1  |  0
ee(202.179.20.184) 2025 оны 03 сарын 13

ee yaanaa hotiin zahirgaaanuuud min erthen arga hemjeee awaaraaiiiiiiiiii

1  |  0
ee(202.179.20.184) 2025 оны 03 сарын 13

ee yaanaa hotiin zahirgaaanuuud min erthen arga hemjeee awaaraaiiiiiiiiii

1  |  0
ee(202.179.20.184) 2025 оны 03 сарын 13

ee yaanaa hotiin zahirgaaanuuud min erthen arga hemjeee awaaraaiiiiiiiiii

1  |  0
3265(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

ҮНЭНҮНЭН

1  |  0
Top