Хайлааст дэд станцыг шинэчилж дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

Хайлаастын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэчлэлийн ажил амжилттай дууссан байна. Дэд станцын шинэчлэлийн ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Хайлааст дэд станц дээр болно. Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ТНБД Д.Дэлгэрцогт, НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл оролцох юм байна.

Хайлааст дэд станцад 14 мегаваттын хүчин чадалтай хоёр трансформатор байсныг 25 мегаваттын  хоёр трансформатороор сольжээ. Ингэснээр дэд станцын хүчин чадал 30 орчим хувиар нэмэгдэж, нийслэлчүүд ирэх өвлийг амжилттай давах нөхцөл бүрдсэн байна.

Станцыг засварлаж байх хугацаанд Чингэлтэй, Хайлааст,  Дамбадаржаа, Бэлх гээд зуслангийн 30 мянган айлд цахилгааны хязгаарлалт хийж байсан нь ийнхүү өнөөдрөөс төгсгөл боллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top