Налайх дүүрэгт 10 га газар шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хар чулуутын амны, Элчийн даваа гэдэг газар Ой хээрийн түймэр гараад өвөлжөө уруу орох гээд байна гэсэн дуудлагыг 17:04 цагт өгснөөр нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай удирлагаар хангаж дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 албан хаагч шаардлагатай багаж хэрэгслийн хүчээр шуурхай ажиллан 10га орчим газар шатаж байсныг 19:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Хоногийн хугацаанд Аврах гал унтраах анги унтраасан 10, зөрчилийн 3  байгаагаас байшин шатсан 6, хог шатсан 5, бусад 2 дуудлагатай байлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top