Яруу найрагч Ц.Хулан шүүхэд хандахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

Ээлжит XV их чуулганаа хийсэн МЗЭ-ийн удирдлагууд ихээхэн асуудалд холбогдоод байгаа талаар мэдээлэл хэвлэлүүд гарч байгаа. Монголын Зохиолчдын Эвлэл ССАЖ-ын яамнаас 80 сая төгрөг гаргуулан авч ээлжит их чуулганаа хийсэн боловч хоёр өдөр үргэлжилсэн их чуулганы үйл ажиллагаа, зохион байгуулалт  хуран чуулсан зохиолчдоос шүүмжлэл сонсоход хүргэсэн талаар зохиолчид өөрсдөө хэлж ярьцгааж байсан. Түүнчлэн улсын төсөв мөнгө хүнд байгаа үед багагүй мөнгө гаргуулж авчихаад, харагдаж үзэгдэхгүй байдлаар зарцуулаад байгаа нь яамны нөхдүүдийн анхаарлыг татаж улмаар АТГ-аас МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийн албан өрөөнд нэгжлэг хийж сейфнээс нь  38 сая төгрөг хурааж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байсан юм.


Сонирхолтой нь, чуулганы зардалд 10 сая төгрөгөөс хэтрэхгүй зардал гаргачихаад үйл ажиллагааныхаа нийт зардлын тайланг 40 сая төгрөг гэж албан ёсоор гаргаад сууж байсан удирдлага Г.Мөнхцэцэг, Ц.Буянзаяа нар АТГ-ынхныг шалгалт хийх талаар урьдчилж мэдчихээд тайлан тооцоогоо засчихсан сууж байсан гэх мэдээлэл ч байсан.

 

Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдлагуудын энэ мэт асуудалтай зэрэгцэн  яруу найрагч Ц.Хуланг Удирдах зөвлөлийн даргын суудалд сууж чадаагүйгээсээ болж бусад найрагчдадаа бухимдаа илэрхийлж явна гэх мэдээлэл бас гарсан. Саяхан Д.Пүрэвдорж агсанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн дээр түүнийг найрагч нөхөддөө агсам тавьсан гэх мэдээлэл зарим нэг мэдээллийн сайт дээр гарсан. Түүнийг Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмоо нарын найрагч бүсгүйчүүддээ агсам тавьсан гэсэн байсан. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан өөрийнх нь талаар ташаа мэдээлэл гаргасан мэдээллийн хэрэгслийг  Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөхөөр болжээ.

 

Түүнчлэн Д.Пүрэвдорж агсанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн П.Бадарч, Д.Лүндээжанцан, Ш.Дулмаа нарын олны танил эрхмүүд Ц.Хулан найрагчтай арга хэмжээний үеэр хамтдаа байсны хувьд түүнийг бусдад агсам согтуу, тавьж элдвээр хэлж яриагүй гэдгийг батлан хэлцгээж байгаа юм байна.

 

Ер нь бол яруу найрагч Ц.Хулангийн талаар ийм мэдээлэл гарах болсон нь МЗЭ-ийн удирдлага Г.Мөнхцэцэг түүнийг буруу ойлгосонтой холбоотой гэх яриа ч дуулдаж байна. Учир нь Г.Мөнхцэцэг  ажынх нь байранд АТГ-аас нэгжлэг хийсэн явдлыг Ц.Хулантай холбож, түүнийг л хуулийн байгууллагад өөрсдийг нь шалгуулах хүсэлт тавьсан гэж хардаад байгаа бололтой. Уг нь ССАЖ-ны зүгээс л АТГ-т хандсан гэдгийг албаны эх сурвалж хэлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кулан(203.194.116.70) 2013 оны 10 сарын 05

Хулан ер нь их жудаггүй эмэгтэй байна лээ. Манай нэг найз хүүхдийнхээ хуриман дээр ганц хоёр шүлэг уншаад өгөөрэй гээд 100 000 төгрөг өгч найрандаа урьж л дээ. Хулан найран дээр нь ирж хоолыг нь идэж, архийг нь ууж аваад хамт ширээнд суусан хүмүүстээ өөрийгөө болоод нөхрөө баахан ”пиардаж” элдэв балай юм ярьж сууснаа цаадуул нь түүний тэнэг ярианаас эвгүйрхээд байгааг анзаарснаа гэнэтхэн ”би ажилтай” гээд босоод гараад явчихсан байгаа юм.Нөгөө шүлэг мүлэг хэлэх ч байхгүй. Ингэж болохгүй биз дээ. Тэр хүний урилгыг хүлээж авалгүй эвтэйхэн татгалзаад өнгөрч болох шүү дээ. Гэтэл мөнгийг нь авч, хоолыг нь гударч, архийг нь уучихсан юм бол гэр бол болж байгаа хүүхдүүдэд зориулж ганц нэг шүлэг уншчихад энэ авгайн эрүү нь мултраад уначихгүй л байлтай.Үүнээс харахад агсам согтуу тавих ч энүүхэнд лапаа авгай байна лээ.

0  |  0
hi(202.70.43.10) 2013 оны 10 сарын 05

Hulan odoo hen ve

0  |  0
Muuhai avgai(49.0.132.250) 2013 оны 10 сарын 04

Ene avgaig harahaar er baitugai em hunii uram hugarna. Shalig duugaar agsam tavij baigaa yum shig sanagddag

0  |  0
Agsam(27.123.214.116) 2013 оны 10 сарын 04

Xuland bayar hurgeye, bainga agsam taviarai,ih zohino.Kkkk

0  |  0
unshigch(202.179.8.146) 2013 оны 10 сарын 04

aisan hun aduu urgeenee gej... seifnees ni tiim ih mungu garaad irsen.., tuuniih ni tailan toostoo bhgui.., tegeed hevlel medeelliin buh heregsleer yarigdaad ehleheer Munhtsetseg sandarsan yum bailgui dee

0  |  0
Зочин(124.158.74.2) 2013 оны 10 сарын 04

ер нь ой, хурал, чуулган, өдөрлөг гэх мэтийн зардлыг өгвөл бүх төсвийн байгууллагад өг. Хэнд нь ийм их эрх, мөнгө олгодог нь ойлгомжтой ш дээ. Сайн шалга. Аудит, санхүүгийн хяналтынхан бүх байгууллагад ижил шаардлага тавьж бай.

0  |  0
Top