”Цаст констракшн” ХХК-ын ажилтан нас бараагүй гэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд "Номин" дэлгүүрийн суурийг буулгаж байхад "Цаст констракшн” ХХК-ний туслах ажилтан 38 настай эрэгтэй Т нь багана төмрөөс унаж гэмтжээ. Мөн 31 настай эрэгтэй Б гэгч нь 6 метр өндөр багана төмөрнөөс мөн унаж нас барсан  гэх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр "Цаст констракшн” ХХК-ийн хүн биш харин барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилтанд ийм зүйл тохиолдсон гэжээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top