МАН-ыг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

МАН-ыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа зарим телевиз болон сайтууд шүүхэд өгөхөөр болжээ.  Учир нь улстөрийн намууд УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэдэг. Гэтэл МАН-ынхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байгуулсан гэрээт хугацаанд төлбөрөө төлөөгүй тул ийнхүү шүүхэд хандахаар болжээ.

 Тодруулбал, МАН-ынхан  нэг байгууллагад 3-30 хүртэл сая төгрөгийн өртэй байгаа аж. Тиймээс МАН-ыг шүүхэд өгөхөөр болсон телевиз, сайтууд энэ талаар албан ёсоор хэвлэлийн хурал зарлах нь ойлгомжтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top