Дэлхийн багш нарын өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

“Дэлхийн багш нарын өдөр”-ийг (World Teachers Day) тэмдэглэх ажлын хүрээнд  хүүхдүүдийн хамгийн дотны туслагч, зөвлөгч Сургуулийн нийгмийн ажилтнуудаа дэмжиж, Монголын сурагчдын холбоотой хамтран, “Хүүхэд хөгжлийн дэлхийн багш” арга хэмжээн зохион байгуулж байна.

Сургуулийн нийгмийн ажилтан нь сургаж бэлтгэсэн гарын шавьгүй ч гэлээ сургуульд суралцаж байгаа бүх хүүхдийг зөв төлөвшүүлж, хөгжүүлэхийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалах, аюул осол, аливаа хорт зуршил, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдгээрт өртөхөөс хамгаалахын төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан, зөвлөн тусалж ажилладаг онцлогтой мэргэжил билээ.

Иймд Нийслэлийн Боловсролын Газар, Монголын сурагчдын холбоо нь сурагчдын оролцооны байгууллага болох “Ангийн дарга нарын мини парламент”, сургуулиудын “Сурагчдын зөвлөл”-өөр дамжуулан, хүүхдийн хамгийн дотны зөвлөн туслагч нийгмийн ажилтан-багшийн талаар 15 асуулт бүхий санал асуулгаар судалгаа авч нэгтгэн, 30 нийгмийн ажилтныг шалгарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top