“Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 04

“Монгол Маркетер” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран жил бүрийн  аравдугаар сарын 20–нд  “Маркетеруудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон байна. 

Улс орон болгонд маркетеруудын өдөртөй байдаг ба гол зорилго нь мэргэжил нэгт хүмүүстэйгээ жил бүр чуулан тухайн улсынхаа маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон дэлхийн маркетингийн хөгжилтөй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцох, асуудлаа шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Энэхүү өдрийн хүрээнд “Маркетеруудын анхдугаар чуулган” арга хэмжээг 2013 оны аравдугаар сарын 17 –нд МҮХАҮТ-д болох ба 300 маркетер хамтдаа чуулах юм байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top