Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хотын ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй баг шалгалт хийжээ.
“Батсервис” ХХК-ийн “Орхон”, Ванхүү ХХК-ийн “Далайхүү” төв их засвартай, “Сутайн буянт” ХХК-ийн техникийн зах, Бүрд ХХК-ийн “Бүрд” төв, “Марс” төв ХХК-ийн “Марс” төв хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдсангүй.
Шалгалтад хамрагдсан худалдааны төв, захуудын 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, аж ахуйн аргаар баригдсан жижиг барилгуудад үйл ажиллагаа явуулж байжээ.
"Нарантуул", "Өгөөмөр", "Мишээл экспо", "Жи Эм Жи" худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын комиссын акт гаргуулаагүй.
“Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төвүүд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.
Тиймээс ажлын хэсгээс дээр нэр дурдагдсан томоохон зөрчилтэй зах худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл түр хаах тухай захирамж гаргах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Удирдлагын зөвлөлийн гишүүдэд гаргалаа.
Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Улаанбаатар хотод дүрэм, журмын дагуу аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллаж байгаа худалдааны төв, зах байхгүй гэж хэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга “Зах бол ашгийн бус байгууллага байх ёстой. Ажилгүй, орлого багатай иргэддээ зориулж газраа эзэмшүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгааг зах гэж нэрлэхээс гадна тэд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, өмч хөрөнгийг хамгаалах ёстой байдаг юм.
Гэтэл өнөөдөр зах, худалдааны төвийн эзэд газрын гэрээгээ эрх мэдэл хэтрүүлэн бусармагаар ашиглаж, зөвхөн ашгийн төлөө ажиллаж байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахгүй, тэр байтугай мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа мэдэгдэл өгөөд ч тоохгүй байна.
Энэ тоомжиргүй үйлдэл явсаар эрдэнэт хүний амь нас эрсдлээ ш дээ.
Шалгалт хийдэг ч өнөөх дутагдал, зөрчил хэвээрээ л байдаг. Тиймээс зөрчилтэй байгаа худалдааны төв, захуудад хугацаатай үүрэг өг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ч биш нийслэлтэй байгуулсан газрын гэрээг хүчингүй болго. Энэ арга хэмжээг авахад нөлөөлсөн ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэв.
Сэтгэгдэл ( 9 )
ªãººìºð, Íàðàíòóóë çàõóóä çàìûí õºäºë㺺íä èõ ñààä áîëäîã ó÷èð õîòûí ãàðãàõ øààðäëàãàòàé
çàõóóäûã õîòîîñ ãàðãàõ íü ç¿éòýé.
demjij bn hamgiin tvrvvnd 100 ailin barilgiin zahudiig ehni eeljind hurdan nvvlgeh heregtei hotiin tubduu bgaan hotiin soyld yaj bodson taarahgvi sh vv de tom tom zahuudiig yaraltai nvvlgeh ni zub
Uur hiih ajil alga uu? Zahin amdarlig medeh uu? TaUvul hayand ireed baihad, ene hotinhoo utaag yah gej bn aa? Eruul hun ugui bolloo ene hotod Bat-uul dargaa
бүх захуудыг хотын төвөөс нүүлгэж нэг газар жишээн баянзүрхийн товчооноос зүүн тийш төвлөрүүлж баруун аймгуудаас захруу ирэх машинууд шинээр бий болох хурдний замаар ирээд бүх зах төвлөрсөн учирийш тийш тэнэлгүй нэг доороос ачаад зүүн талаас ирэгсэд ойлгомжтой,ингэ
zahuud hudaldaanii tobuudee zahaas gargaj hotoo jaahan choloolood ogvol naand j zamiin tugjrel bagasan shuudeebaruun zuun tald bairluulaad ogvol ug n sainsan
yag haaj haragdaach haana gevel zah deer ajillaj bga humuus bugd bosood irne de. eniig huchrehgui l bh da
бүх захуудыг хотын төвөөс нүүлгэж нэг газар жишээн баянзүрхийн товчооноос зүүн тийш төвлөрүүлж баруун аймгуудаас захруу ирэх машинууд шинээр бий болох хурдний замаар ирээд бүх зах төвлөрсөн учирийш тийш тэнэлгүй нэг доороос ачаад зүүн талаас ирэгсэд ойлгомжтой,ингэ
HURDAN HAAGAACH HAMAG HUNII AMIDARLIN GAI BOON TUGJEE BOLSON ENE HEDEN ZAH NERTEI MUUHAI GAZARAA HAA