Гаж асуудлыг цэгцлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 05

Өвдвөл өөрөө өвчнийхөө оношийг тогтоогоод өөрөө дур мэдээд эмийн сангаас эмээ аваад уучихдаг гаж сэтгэлгээ нийтийн дунд байдаг. Өөрөөр хэлбэл эхлээд эмчид үзүүлж оношоо тодорхойлуулаад, жороо бичүүлээд эмийн сангаасаа авах байтал дур мэдэн эм аван хэрэглэдэг явдал та бидний өдөр тутмын амьдралд бий. Тиймээс ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлүүдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж бодит амьдрал дээрх нөхцөл байдал, түүнээс гарах гарц, хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал сонилцлоо. Уг нээлттэй хэлэлцүүлгээс гарч байгаа санал, зөвлөмж, хяналт шалгалтын дүн, эмийн сангуудын нөхцөл байдалтай танилцаж улмаар ойрын хугацаанд стандартыг мөрдүүлдэг болгох талаарх томоохон ажлын эхлэлийг тавилаа.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top