“Мөнхжин-Од” ХХК-ийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 05

Баянзүрх дүүргийн 27-р хороонд байрлах "Нэмоол" ХХК-ийн хүнсний дэлгүүрт “Мөнхжин-Од” ХХК-д үйлдвэрлэсэн “Мөнхжин” нэртэй 500гр болон 750граммаар савлагдсан архинууд нь Оюуны өмчийн газраар баталгаажуулсан бусдын барааны тэмдэгтэй шилэнд савлагдан худалдаалж байсныг илрүүлж, борлуулалтыг зогсоон уг архины акзизыг “Мөнхийн үсэг групп” ХХК-д хүргүүлж дүгнэлт гаргуулахад хуурамч болох нь тогтоогдсон юм. Иймд тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэхээс гадна Өрсөлдөөний хуулийн 12.1.4-т заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яаманд хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top