Шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 05

Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах "АДУУЧИН" тэмцээн энэ ням гарагт болно. Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцоно.

Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөнө. Мөн морьтон баатруудын тоглолтууд үзүүлнэ.

 “Адуучин” тэмцээн 10 дугаар сарын 6-ны 10:00-16:00 цагт монгол наадмын төв Хүй долоон худагт болно. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс автобусууд үнэгүй үйлчлэх ба Хүй долоон худагт хоол үйлчилгээний газрууд ажиллах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top