Таван жилийн өмнө Солонгос улсад эцэг тогтоох шинжилгээг жилд дунджаар 2192 иргэн , 1 сая орчим вон төлж хийлгэдэг байсан бол одоогийн байдлаар энэ үзүүлэлт 2 дахин өсч жилд дунджаар 4860 иргэн эцэг тогтоох шинжилгээг өгч , шинжилгээний төлбөр 120-140 мянган вон болтлоо буурсан байна.
Сүүлийн үед гарч байгаа телевизийн драмануудад энэ тухай үйл явдлыг ихээхэн үзүүлж байгаагаас болж гэр бүлийн гишүүд бие биендээ итгэж амьдрахаас илүү , энэ миний хүүхэд мөн гэдгийг баталсныхаа дараа сэтгэл хангалуун амьдрахын тулд сайн дураараа эцэг тогтоох шинжилгээг хийлгэж байгаа нь түгээмэл байгаа бөгөөд уг шинжилгээг заавал 2 талын харилцан зөвшөөрсний дараа л хийх ёстой ажээ.
Хэрвээ хэн нэгний хүсэлтээр уг шинжилгээг эцэг болох хүний үс, хэрэглэж байгаа шүдний сойз , тамхины иш зэргийг нууцаар авчран хийлгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь зөвхөн насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд жирэмсэн болсон тохиолдолд л ашиглагдаж болох юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
XA2 tegeh heregte