Лондон хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Тэд хүйтэн амттан буюу зайрмаг идэх нь сэтгэл гутралаас ангижрахад маш сайн үр нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Ийнхүү тэд туршилт явуулсан бөгөөд тэр үеэр сайн дураар оролцогчдод бага хэмжээний зайрмаг идүүлжээ.
Дараа нь мэргэжилтнүүд соронзон резонанст томографийн тусламжтайгаар тэдний уураг тархинд ямар өөрчлөлтүүд орж байгааг судласан гэнэ. Тэгтэл зайрмаг баяр баяслыг мэдрэх асуудлыг хариуцдаг уураг тархины тэр хэсгүүдэд нэлээдгүй идэвхжил өгч байсан аж. Эрдэмтэд нэг халбага зайрмаг идэхэд л уураг тархины үйл ажиллагаа сайжран, тухайн хүн хөгжилтэй болдог гэдгийг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 4 )
neere tegdeg bj magadguin bn shuu
za za zairmagnaas salaltgui ee kkk
тийм би уурлахаараа дандаа зайрмаг иддэг... Гэхдээ заримдаа ханиалгачихаад байдаг юм хэхэ
zairmag idie da