Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. Аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 13-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
Хонины орд (III/21-IV/19)
Шинэ найз нөхөдтэй танилцуулахад их тохиромжтой өдрүүд нь эхний хоногууд байна. Шинэ орчинд өөрийгөө харуулах бололцоог өгнө. Хоёрдугаар хагаст найз нөхөдтэйгөө өнгөрөөх цагаа багасгах хэрэгтэй. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Энэ үеэр ганцаараа л асуудлаа шийд.
Үхрийн орд (IV/20-V/20)
Энэ долоо хоногийн эхэнд таны хүсэл эрмэлзэл материаллаг талдаа биш ёс суртахуундаа илүү хандах болно. Үзэл бодлын төлөө зүтгэж байна гэсэн сэтгэл танд үргэлж төрөөд байх болов уу. Хоёрдугаар хагаст нь олон нийтийн холбоо сүлжээнд таны идэвх өндөр байх гэнэ. Гэхдээ бусдын нөлөөнөөс хол байх хэрэгтэй шүү.
Ихрийн орд (V/21-VI/20)
Эхний хоногууд таны хувьд бүтээх цэнэг ихтэй байгаа учраас оролдсон үйлс чинь бүтэмжтэй байх болно. Хувийн амьдралдаа ч сэтгэл ханамжтай байна. Сүүлийн өдрүүдэд нь та өөрийн эрүүл мэндээ анхаар. Өөрөө өөрийгөө эмчлэх гээд хэрэггүй. Ахадсан ажил барих гээд яахав.
Мэлхийн орд (VI/21-VII/22)
Үл хөдлөх хөрөнгө, байр сууцны зээл хөөцөлдөхөд эхний хагас хэрэгтэй үе гэнэ. Хэрэв танд одоо хангалттай мөнгө байгаа бол хөрөнгө оруулах хэрэгтэй. Хоёрдугаар хагаст таны уран бүтээл ба хайр сэтгэлд амжилт байх цаг. Хэрэв та жинхэнээсээ хүсч байвал шинэ хайр ч гарч ирэх магадлалтай.
Арслангийн орд (VII/23-VIII/22)
Эхний өдрүүдэд уулзалтаар дүүрэн байх нь. Одоо таныг хүрээлж буй хүмүүс чинь илүү итгэлтэйгээр харьцах болно. Харин хамгийн сайхан тааламжийг та хайртай дотны хүнээсээ л авна гэдгийг бүү март. Хугацааны сүүлчээр гэр орондоо цагийг өнгөрөөвөл танд сэтгэл өөдрөг, амар тайван байх болно.
Охины орд (VIII/23-IX/22)
Эрүүл амьдрал ба зөв хооллолтын талаар бодож, дэглэмд нь захирагдахад эхний өдрүүд сайн. Ажил дээр шан урамшил авах боломж нээгдэж байна. Хугацааны сүүлчээр яриа хөөрөө уулзалт ихтэй байна. Өөртөө таалагдсан хүмүүсээс сонголт хийн уулзаж ярилцахад танд сэтгэл санааны хувьд тааламжтай байх болно.
Жинлүүрийн орд (IX/23-X/22)
Өөрийгөө рекламдах нь эхний өдрүүдэд хэрэгтэй. Нэн ялангуяа дарга нартаа. Таны авьяас мэргэжил чинь ч бусдад хэрэг болно. Та урлаг уран сайхны салбарт ажилладаг бол энэ үеэр бүтээл сайтай байна. Хугацааны сүүлчийн хоногуудад санхүүгийн ажиллагаа явуулах мөн худалдаа хийвэл тааламжтай үе юм.
Хилэнцийн орд (X/23-XI/21)
Долоо хоногийн эхээр та амарч тайвширвал сайн. Одоо ямар нэгэн ажилд улайран зүтгээд хэрэггүй. Цаг агаар хүйтэрч байгаа үед эрч хүч нөөцлөхийг бод. Мөн харьцаж буй хүмүүстэйгээ чөлөөт цагийг өнгөрөөх үү гэдгээ болох хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд нь шинэ санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой байна.
Нумын орд (XI/22-XII/21)
Нумынханд эхний гурван хоногийг найз нөхөд, дотны хүмүүстэйгээ зөвлөлдөж өнгөрөөх цаг юм. Та сүүлийн үеийн мэдээ, шинэ төлөвлөгөөгөө тэдэнтэй хуваалцах хэрэгтэй. Хугацааны эцсээр амралт хэрэгтэй болно. Энэ долоо хоногт өөрийн хүссэн зүйлээ худалдан авахад сайн.
Матрын орд (XII/22-I/19)
Эхний өдрүүдэд таны сэтгэл санаа өөрчлөгдөх нигууртай учраас зорилгууд бас даган шинэчлэгдэх байх. Санхүүгийн асуудлаар нөлөө бүхий хүмүүстэй уулзахад ажил бүтэмжтэй байх болов уу. Найз нөхөдтэйгөө уулзалдаж цагийг өнгөрөөхөд долоо хоногийн эцэс сайн байна. Чөлөөтэй амрахад л тэр нь чухал.
Хумхын орд (I/20-II/18)
Сурч боловсрох, шинэ зүйлийг мэдэхэд долоо хоногийн эхэн тустай. Энэ үеэр таны сонирхол эрс нэмэгдсэн байна. Янз бүрийн туршилт, бясалгал танд бас зохино. Харин долоо хоногийн сүүл рүү нөлөө бүхий хүмүүстэй сөргөлдөөнд орохоос болгоомжил. Ажилд ахиц гарах авч болгоомжтой няхуур хөдөл.
Загасны орд (II/19-III/20)
Эхний өдрүүдэд өмнө нь хэцүү ойлгомжгүй байсан асуудлууд амархан шийдэгдэж таны сэтгэл санаа өндөр байна. Дотоод мэдрэмж чинь хурц байх үе. Хоёрдугаар хагаст ном сэтгүүл уншин өөрийгөө цэнэглэвэл хэрэгтэй. Хэрэв хүндрэл гарч байгаа бол өөрсдийн дотны хүмүүстэй ярьж зөвлөлдвөл тустай.

Сэтгэгдэл ( 0 )