1000 багш Богдхан ууланд явган аялал хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

"Дэлхийн багш нарын өдөр”–ийг тохиолдуулан өнгөрсөн Бямба гарагт нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан энэхүү аяллыг Засгийн газрын тэргүүний байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан санаачлагыг нь дэмжин хийсэн арга хэмжээ байлаа. 

Аялалд нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргээс тус бүр багш нарын төлөөлөл оролцлоо. Тэд Цэцээ гүний оргил, Манзуширын хийд, Төр хурахын ам гэсэн маршрутаар аялаж замдаа уулын хогийг цэвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top