Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас “Хүчит шонхор” захын эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "Баткубик" ХХК тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гарган ажлаа эхэлсэн. 

Төлөвлөгөөний дагуу гурав дахь хэсэг буюу Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг 10 сарын 4-ний орой 22:00 цагаас эхлэн 10 хоногийн хугацаатай хаахаар болж 10 сарын 14-ний оройу г замын зорчих хэсгийг бүрэн нээх юм байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top