Реклам сайт ”Дүнжингарав”, зарга сайт ”Нарантуул” нийлсэн 58 захын хувь заяа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 58 зах болон томоохон худалдааны төвүүдэд шалгалт захирагчийн ажлын албанаас шалгалт хийжээ. Уг шалгалт нь саяхан хэд хэдэн захуудад дараалан гал гарсантай холбоотой юм. Шалгалтад хамрагдсан нийт захын 80 хувь зөрчилтэй болох нь тогтоогджээ. Тухайлбал, үйл ажиллагаа нь стандартын дагуу явдаггүй, орчин бохир, үйлчилгээ хангалтгүй, худалдагч нарын 70 гаруй хувь нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангадаггүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй алдагдсан гэх зөрчлүүд илэрчээ. Тиймээс "Жи Эм Жи", "Энхжин" худалдааны төв, "Гялгар" модны зах,  "ТОСА", "Нарантуул", "Өгөөмөр", "Мишээл экспо", "Далай ээж", "Дүнжингарав", "Барс 1", "Барс 2" худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл хаах шийдвэрийг гаргажээ. Гэхдээ энэ шийдвэрийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргах юм байна. Харин "Батсервис" ХХК-ийн "Орхон", "Ванхүү" ХХК-ийн "Далайхүү" худалдааны төвүүд их засвартай байсан учир шалгалтаас гадна үлджээ. Мөн "Сутайн буянт" ХХК-ийн техникийн зах, "Бүрд" ХХК-ийн "Бүрд" худалдааны төв, Марс төв ХХК-ийн Марс худалдааны төвүүдийн удирдлагууд гадагшаа явсан эзгүй гэх шалтгаанаах шалгалтад хамрагдаагүй байгаа.


Өнгөрсөн хугацаанд дээрх захуудад сануулга, сэрэмжлүүлгийг төрөл бүрээр нь өгч байсан хэдий ч ёстой жинхэнэ тамганаас цаашгүй цаас төдий байсныг өнөөгийн цадиг замбраагүй байдал нь харуулж байгаа. Үнэндээ хүнсний зах гэхэд үнэр танар гэж авах юмгүй муудсан ногооныхоо хогийг үүдээрээ өрсөн Барс1,2  захуудыг мэргэжлийнхэн нүдээ аниад өнрөөгөөд байсан нь олон нийтийн гайхширлыг төрүүлж байгаа. Түр хааж цэгцлэх санал гаргангуут амьдрал зовлонгоор түрий барьдаг Нарантуул ч ялгаагүй асуудлын уурхай. Хүнсний аюулгүй байдал гээчийг мөрдөж сураагүй, соёлтой үйлчилгээг хэвшүүлээгүй хөл толгой гэдгийг бүр ч мэдэхгүй томоохон худалдааны төвүүдэд гуйгаад бий болдоггүй арга хэмжээг гуядаж авахаар болсон хотын даргын саналыг дэмжих нэг нь байхад эсэргүүцэх нийт нь байгааг та интернет ертөнц болоод гудамж тайлбайгаар явж байгаа иргэдээс мэдэж болно.

Эсэргүүцэж байгаа хүмүүсийн санааг нэгтгэвэл хүнсний захуудын барааг шахаж дуусгаагүй учир муудаж эсээд олон сая төгрөгний шаталтыг зөвхөн наймаа хийж буй хувь хүн амсах учир энэ нь буруу гэнэ. Мөн жижиг дэлгүүрүүдийн барааны нийлүүлэлт хэд хоногтоо зогсох нь үнэ нэмэх сайхан боломж гарч эцэст нь жижиглэнгийн худалдан авагчид хохирох юм гэдгийг хэлж байлаа.  Харин дэмжээд байгаа цөөнх нь чангалж л байж номондоо орох гээд энэ олон жилийг үдлээ. Ингэж хааж байж л цэгцлэхгүй /хашраахгүй/  бол шалтаг тоочоод л байвал яг бахь байдагтаа л байх болно. Хэд хоногтоо ч замын түгжээ багасаад зүгээр л байх гэж байсан юм.

Ямартай ч нийслэл гэдэг бол нийтийн эрх ашгийг дээдлэх ёстой газар учир Мэргэжлийн хяналтын хийж дийлэхгүй байгаа том толгойтой захуудыг ийнхүү чангалаад шийдээ харах нь зүйтэй гэсэн хүмүүс олон байсан юм.


Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
heli(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

Zow zow. Gehdee hudlaa ingesged cewerlesen bolod nuulgrhguin bish biz zaawal nuulgeh heregtei hotin zahruu seluhen shanbn shde

1  |  0
Нийслэлийн Иргэний танхим(202.179.20.222) 2025 оны 03 сарын 13

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/821 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу явуулсан Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд холбогдох хууль тогтоомж, журам, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг хянах шалгалтын санал дүгнэлт болон иргэн Н.Адилбишийн хүсэлтийн дагуу НИТХ-ын АА-ны Иргэний оролцооны хэлтэс, НЗДТГ-тай хамтран “Нийслэлд байрладаг томоохон захуудыг нүүлгэн шилжүүлэхасуудл аар иргэдийн санал авах НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” 2013 оны 10 дугаар сарын 08-ны 14 цагт Нийслэлийн Иргэний танхимд болно. Уг хэлэлцүүлэгт иргэн Н.Адилбиш, Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Н.Болормаа болон Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар захуудад хийсэн судалгааны дүн, байршуулах газар болон дэд бүтцийн асуудал, бусад хэлбэрээр иргэдээс авсан санал асуулгын дүн мэдээг танилцуулж илтгэл тавьж иргэдээс санал авах тул иргэд оршин суугчид хүрэлцэн ирж саналаа өгнө үү.

1  |  0
жжжжжжжжжжжж(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

далимдуулаад үнэ нэмэх байх даа яаж амьдарна аа . зүтгээд згтгээд дийлэхгүйгутаж байна шүү

1  |  0
жжжжжжжжжжжж(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

далимдуулаад үнэ нэмэх байх даа яаж амьдарна аа . зүтгээд згтгээд дийлэхгүйгутаж байна шүү

1  |  0
ll(202.131.233.174) 2025 оны 03 сарын 13

sandei plaza agaarjuulalt bhgui humuus ni zurhnii ovchtei bolj bn mergejliin hyanalt shalgadgui m u shalgasan ch avilga avdag uym u humuusee bodoochee

1  |  0
zochin(103.26.194.112) 2025 оны 03 сарын 13

Zuv tomoohon zahuda emh zambaraatai bailgah heregtei manai hotiin nvvr tsarai bas bolj l bga er ni hotooso jahan gadagshluulval zgershde adaglad tvgjrel zamin gemtel ch bagasna demjij bna

1  |  0
lasso(103.26.194.51) 2025 оны 03 сарын 13

zuv shtee hatuu b.h yuman deeree hatuuhan bh estoi shtee

1  |  0
ter(103.26.194.39) 2025 оны 03 сарын 13

Yumnii unech tengert garna daa zahuudiig haahaar yum hovordoj ihelnedee...mungutoi humuus odoo yaay gehev.

1  |  0
hiy hyn(202.131.238.2) 2025 оны 03 сарын 13

харин тиймээ энэ худалдааны төвүүд маш давраад байна МИШЭЭЛ ЭКСРО бүр яамарч амралтгүй ажилдаг хүний эрх маш ихээр зорчигдөж байна.

1  |  0
Нэрээ бичихгүй.(112.72.9.198) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв. Бүр чангалах хэрэгтэй. Гэхдээ нэг асуудал байна. Нүүлгэнэ гэсэн нүүлгэхээ болиод худлаа нэг цэвэрлүүлээд л болох гэж байгаа юм биш биз дээ? Ялангуяа Нарантуул, Өгөөмөр, 100 айл гэсэн 3 зах нүүхгүй бол хоёр жилийн дараа би лав машин зам ямар байхыг төсөөлж, тийшээ хүүхэд багачуудаа ойртуулж чадахгүй. Үнэхээр аюултай байгаа одоо. 2 Жилийн дараа юу болохыг бүү мэд. Иймэрхүү байдлаараа байвал боловсролтой, соёлтой иргэдээ гадагшаа алдах байх шүү. Амьдрал нь баталгаагүй газар амьдарч байснаас гадаад явахыг илүүд үзэх байх. Хатуу ч гэсэн үнэн үг шүү...

1  |  0
zochin(202.72.247.106) 2025 оны 03 сарын 13

Demjij bna. Ingej l tsegtslehgui bol hedii boltol tureeslegch nariig bodoj hereglegchdiig hohirooh gesen yum be. bid ch vas hun. munguuruu demiii yum abch muuhai orchind uilchluulmeergui bnashdee

1  |  0
pkxny(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Бат-үүлийг дэмжиж байна. монголчуудын итгэл найдвар болоод байна шүү, амжилт

1  |  0
jack(112.72.13.97) 2025 оны 03 сарын 13

bat uul dargaa ta nileen zorigtoi bgaaraii urid umnuh darga uhaantai humuusiig bodvol bas chgui yum hiih geed hiigeed bdag n hun shuu AMJILT BAT UUL AHAA gechie

1  |  0
Niisleliin irgen(103.26.194.87) 2025 оны 03 сарын 13

Zov shiidvertee tuushtai zogsoj chadval uul baatar mon,

1  |  0
Энхцэцэг(49.0.138.173) 2025 оны 03 сарын 13

Зөв.

1  |  0
Top