Гараа хүлж тоглоё гээд дээрэмдсэн хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

БГД-ийн 19-р хорооны 58-р байранд есөн настай эрэгтэй Э-г гэртээ байхад үл таних 13-14 насны 150 см өндөр хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд нэгнийхээ гарыг хүлж тоглоё гэж гарыг нь хүлж хар өнгийн Тоshiba нөүтбүүк, мөнгөлөг саарал Аi pаd дээрэмдсэн хэрэг гарчээ.

Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны наймдугаар байранд үйл ажиллагаа явуулдаг зөв хооллолтын клубын заалнаас 41 настай иргэн Ж гар цүнхнээсээ бэлэн 700,000 төгрөг алдсан хэргийг БГД-ийн цагдаагийнхан шалгаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top