Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” мэдээллийн төв нээгдсэнээс хойш өнөөг хүртэл Эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 2597 мэдээлэл иржээ. Үүнээс 1701 буюу 65.8 хувийг санал хүсэлт, 488 буюу 18.7 хувь нь гомдол байсан бол шүүмжлэл 346 буюу 13,3 хувь , талархал 60 буюу 2,2 хувийг тус тус эзэлсэн байна. Санал хүсэлтийг агуулгаар нь ангилвал:
1. Эрүүл мэндийн сайдтай уулзах хүсэлт - 8%
2. Ажилд орох, чөлөөлөх - 7%
3. Гадаад эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн - 5%
4. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг хүссэн - 17%
5. Эмчилгээний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн - 10%
6. Шагнуулахыг хүссэн - 2%
7. Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авахыг хүссэн - 10%
8. Дотоод эмчилгээний зардал хүссэн - 20%
9. Бусад асуудлаар - Харьяа эмнэлэг, эмнэлгийн ажилчдын ёс зүй, эрүүл ахуйн гэх мэт асуудал 21% тус тус эзэлж байна.
Гомдол, шүүмжлэлийг агуулгаар нь ангилвал:
1. Тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол, шүүмжлэл - 40%
2. Хүлээгдэл - 20%
3. Ажлын цаг ашиглалт - 8%
4. Хүнд суртал - 4%
5. Харилцаа хандлага, ёс зүй - 5%
6. Эмнэлгийн эмч, удирдлагуудын талаар - 2%
7. Бусад /бодлого, шинэчлэлийн үйл явцын асуудлаар гэх мэт/ - 21%
Дээрх санал, гомдол, шүүмжлэл талархлыг хүлээн авсан төрөл зүйлээр нь авч үзвэл дуудлага - 2031, вэб сайт - 190, фэйсбүүк - 45, твиттер - 10, мобайл - 25, мессеж - 125, имэйл - 31, биечлэн - 136, киоск - 4 байна. ЭМЯ-ын “11-11” төвд ирсэн талархал, санал, гомдол, шүүмжлэлийн дагуу ялгалт хийн Хяналтын картыг шинээр боловсруулан, тус яамны газар, хэлтэст шилжүүлэн хариуг эргэн мэдэгдэн ажиллаж байна. Нийтдээ 2597 саналын 2569-ийг бүрэн шийдвэрлэсэн.
Харин өнгөрсөн долоо хоногт буюу 2013 оны 09 дүгээр сарын 26-наас 2013 оны 10 дугаар сарын 04-ний хооронд буюу долоо хоногийн хугацаанд Эрүүл мэндийн салбартай холбоотой 43 санал ирснээс 25 санал, 7 гомдол, 8 шүүмжлэл, 3 талархал тус тус иржээ. Иргэдээс ирсэн мэдээлэлд дараах санал, гомдол, шүүмжлэл зонхилсон байна.

Сэтгэгдэл ( 0 )