ШӨХТГ ялалт байгуулж, “НИК” компанийг 4,9 тэрбум төгрөгийн торгууль төлүүлэхээр шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

ШӨХТГ-аас  шатахууны үнийг өсгөж, хомсдол үүсгэсэн гэх үндэслэлээр “НИК” компанид 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч тус компани нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж шүүхэд хандаад байсан билээ. Харин Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж “НИК”  компаниар 4,9 тэрбум төгрөгийн торгууль төлүүлэхээр болсон юм.

Гэхдээ энэ шийдвэрийг “НИК”  компанийнхан бас л эсэргүүцэн давж заалджээ. Харин өнөөдөр Хяналтын шатны шүүхээр тэдний гомдлыг хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Хяналтын шатны шүүхээр “НИК” компани 4,9 тэрбум төгрөгийн торгуулиа төлөх ёстой хэмээн шийдвэрлэсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.33.66) 2025 оны 03 сарын 13

sain bna, amjilt

1  |  0
Top