Н.Удвал сайдын нэрээр twitter-т хуурамч хаяг нээсэн хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 07

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан 2013 оны 10 дугаар сарын 04-нөөс 05 -ны өдрүүдэд www.twitter.com цахим хуудсанд @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэжээ. 

Энэүү цахим хаягаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс цахим хуудас хэрэглэгчидтэй харилцан бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж, цахим хуудас хэрэглэгч иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх, улмаар дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх худлаа мэдээллийг тараах ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн байна. 

 Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан энэхүү этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт тус тус хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо. 

 Иймд www.twitter.com цахим хуудсан дахь @UdvalNacag гэх хаяг хуурамч болохыг ЭМЯ-ны Хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэндийн сайд Удвал сайн ажиллаж байгаа. Хувь хүний хариуцлагагүй ажлыг сайдтай нь холбоод бхйдаг буруу. Ер нь ямарч салбарын хэнбугайч хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж маш үнэнч хариуцлагатай ажиллаж чадвал улс хөгжнө тэгээгүй тохиолдолд хөгжил ярих ч хэрэггүй худлаа бие биенээ буруутгах ч хэрэггүй дээ. Хувь хүн болгон улс эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэлээсээ л ажилладаг байх ёстой.ӨӨр юу ч хэрэггүй л гэж боддош дээ.

1  |  0
Болд(103.26.194.149) 2025 оны 03 сарын 13

Ажлаа маш муу хийж байгаа авгайг аргаа бараал тэгээ биз. Аягүй бол эмнэлэгт хэн нэгнээ алдсан улс хариугаа авах гээ биз. Энэ лалар авгайг хэн ч юу гэсэн яадгын, ор тас худлаа зүйл бичээгүй л байлгүй. Монгол улсын эмнэлэг утгаа алдсаныг гадаадад очиж эмчлүүлдэг УИХ-ын гишүүд батлаад өгдөг ш тэ.

1  |  0
Top