Зочид буудлын 3 дугаар давхраас үсрэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 08

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны зочид буудлын 3 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад тус буудлын 3 дугаар давхарын 308 тоотоос иргэн Ч согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ цонхоор үсрэхийг завдаж байсныг аварч хорооны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Хөрс худалдааны төвийн дэргэд байрны орц утаатай байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж, утаажилтийн бүсээс 16 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.38) 2025 оны 03 сарын 13

said ni her tor twitter huuramch hayag gj balairch yavahiin ajlaa hiigeech tsagaan halad omsson aluurchidaa tsegtsleechee!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
бб(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

зочид буудлаас ямар их хүн унаад байнаа энэ архины бодлогоо сайжруулаачээ ийм жижиг улс байж нас баралтын тоо их дээр архидаад байхаар хэзээ хөгжиж олон хүн амтай болох юм бэ энэ хүнийг авраагүй бол бас л нас баралт нэгээр нэмэгдэх байсан байна шдээ юу болоод байнаа.

1  |  0
Top