Өнгөрөгч оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмж хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 16-ны 13.30 цаг хүртэл хойшиллоо. Тодруулбал, хуралд шүүгдэгчээр татагдсан Н.Бугасүрэн менежертэйгээ нэг өмгөөлөгчтэй байжээ. Харин шүүх бүрэлдэхүүн тэднийг тус тусдаа өмгөөлөгч авахыг шаардсан. Мөн хохирогч гэх АН-ын Н.Ганболдыг хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.
Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Харин шүүгдэгчдийн зүгээс “Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэдгээ илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )
yag enuund mungu bj haragdaach. odoo l bulaigaa chirch ehelne dee. er ni ene avgaig tatan buulgah hergtei. gudamjnii haltar har bankhar gichii.
ene hujaaavgai bas mungutei
Зөв хө