Их Хурлын гишүүнд террорист шинжтэй айлган сүрдүүлсэн илгээмж илгээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 08

БНСУ-ын Минжү намаас Их хуралд сонгогдсон Ха Тэ Кёнг гишүүнд террорист шинжтэй илгээмж иржээ. Тодруулбал, Ха Тэ Кёнг гишүүн Пусан хот дах ажлын хүрээнд, түүнд хаягласан нэгэн илгээмж Хятад улсаас ирсэн байна.  

 

Нэг кг хүрэхгүй ч томоохон хайрцагтай илгээмжин дотор цагаан өнгийн цамцан дээр улаан өнгийн балаар “гэм хийсэн хүн үүнийхээ хариуг тун удахгүй төлөх болно” хэмээн бичиж, хаймран ясан толгойг хийсэн байна. Илгээгч нь Ли Лиян, хүлээн авагч нь Их хурлын гишүүн Ха Тэ Кёнгийн туслах Ким Жонг Ү хэмээн бичсэн байжээ. Энэхүү илгээмжийг айлган сүрдүүлсэн,террорист шинжтэй гэмт хэрэг хэмээн үзэж Солонгос улс, илгээмжийг илгээгчийг тодруулахаар Хятадын цагдаагийн газартай хамтран ажиллана гэсэн байна.

Их хурлын гишүүн  Ха Тэ Кёнгийн туслах Ким Жонг Ү одоогоор Пусан хотын ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа бөгөөд түүнийг айлган сүрдүүлэх зорилгоор дээрх илгээмжийг илгээсэн байж болзошгүй хэмээн хэргийг шалгаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehehe(203.169.54.21) 2025 оны 03 сарын 13

yg bag gdg kino shig um bolj bnada. iim hvn zvgergui l bj tara. zvger hvnd yu gj im um yawulahw de

1  |  0
kkkk(124.153.172.63) 2025 оны 03 сарын 13

hehe ewgui yumaa, delhii dahind yu bolj bgaag medhed iluudehgui sh dee

1  |  0
oihoi(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

ene bid nart ymaa hamaa bn aaaa lalruuddaaaaaa

1  |  0
oihoi(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

ene bid nart ymaa hamaa bn aaaa lalruuddaaaaaa

1  |  0
gsd(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

kinon deer garmaar sanaa yu gui yu

1  |  0
Top