Ажилтнуудын долоо хоногт болон өдөрт ажиллах ажлын цагийн хэмжээг хуульчилж өгсөн нь тэднийг ажил амралтын дэглэмээ зөв тогтоох, хөдөлмөрийн эрүүл хэвийн ажиллах орчинг бүрдүүлэх ач холбогдолтой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан өдөрт найм хүртэл цаг, харин долоо хоногт 40 хүртэл цаг ажиллах ёстой. Ажилтан ажлын цагтаа багтаан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосны дагуу өдрийн ажлын цагийг /8 цагийг/ ажил олгогчийн санаачлагаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ. Ажилтныг илүү цагаар ажиллуулсан тохиолдолд ажил олгогчоос нэг бол нөхөн амраах, эсвэл илүү ажилласан цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой.
Харин бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилтныг ажлуулсан бол нөхөн амраах, эсвэл илүү ажилласан цагийн хөлсийг 2.0 дахин нэмэгдүүлэн олгодог. Илүү цагаар ажиллуулж болох үндэслэлүүдийг хуульчилсан. Үүнд:
• улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
• байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
• нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
• урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.
Сэтгэгдэл ( 5 )
Маш гоё\nҮ
Маш гоё\nҮ
Өдрийн 50,000 төгрөг барилгын туслах зүгээр нэг өдөр ажилласан юм. Өглөө 9 цагаас орой 6 н цагт би бууж байгаа юм.Гэтэл 9-7 цаг ажиллах ёстой юм гэнээ даварцан шээснүүд би бол хууль тогтоомжоо л дагна хүн өдөрт 8 н цаг л ажиллах ёстой. Барилгын муусайн даварцан шээснүүд одоо цагт нэг өдрийн цалин хамгийн доод тал нь 70,000 байгаа шүү хүнд хүчир ажил хийлгүүлж байж 50,000 арай арай
Эмэгтэй хүн өдөрт 8цагаас илүү ажиллах нь дэмий санагддаг
өдөрт 8 цагаас илүү ажиллах нь гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх болов уу? санал бодлоо хуваалцаж тус болооч найзуудаа?