Таван жилийн өмнө Дарханы Хонгорчууд мөнгөн ус, цианид натрид хордсон харамсалтай хэрэг нийгэмд шуугиан дэгдээж байсан билээ. Сумын удирдлага болоод хятад бизнесмэнүүд нийлэн мөнгөн ус, цианид натри гэх химийн хортой бодисуудаар алт угааж нутгийн хөрс, ундны ус, агаарыг бохирдуулсан улмаар хүн, малын эрүүл мэндэд, төрд ноцтой хор хохирол дагуулсан энэ хэргийн хариуцлагыг Ге Зен Гү нарын зургаан хүн хүлээсэн. Харин манай зүгээс бас хариуцлага хүлээх учиртай төрийн албан хаагчид хэргийн гадна үлдсэн асуудал босч ирж байна.
Хонгорыг хордуулсан асуудлаар 2007 оны тавдугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэж үүнтэй холбоотой шүүх хурал нь 2008 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Хонгор суманд болсон байдаг. Шүүх хуралд хохирогчоор 236 иргэн, иргэний нэхэмжлэгчээр Хонгор болон Дархан-Уул аймгийн Засаг дарга орохоор байсан ч, төрийн төлөөлөгчид шүүх хуралд ирээгүй нь, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэг болж байв. Түүнчлэн ийм хэрэг гарах нөхцөл бүрдүүлж, гар бие оролцсон сумын ИТХ-ын дарга асан С.Энхболд, байгаль орчны байцаагч Н.Лхагвасүрэн нарт Эрүүгийн хуулийн 272-д зааснаар прокурор ял сонсгосныг хуулийн заалт хасагдсан шалтгаанаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан билээ. Тухайн үед уг хуулийн заалт нь хэвлэлийн алдаа байсан гэх тайлбар өгч байсан ч, түүнийг ашиглаж олон хүн гэмт хэргээс мултарч ял завшсан асуудлыг одоо ч хэлж ярих эрхмүүд бий.
Тэрчлэн Хонгорыг хордуулсан асуудлаар хариуцлага хүлээх учиртай нөхдүүдийн нэг болох уг хэрэгт холбогдож байсан байгаль орчны байцаагч Н.Лхагвасүрэн нь өдгөө Хонгор сумын засаг дарга болсон бөгөөд цаашлаад орон нутгийн нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-д дэвшихээр болоод байгаа талаар ч яригдаж байгаа нь бас л анхаарал татсан явдал юм.
Хонгорыг хордуулсан асуудал нь хэдхэн хүнд хариуцлага яригдаад өнгөрөх ёстой асуудал биш. Тус суманд хордлого гамшиг нүүрэлснээс хойш олон хүүхэд өнчирч, олон эхнэр, нөхөр бэлэвсэрч, олон хүн цэл залуухнаараа хайртай хүмүүсийнхээ элгийг эмтэлсээр нөгөө ертөнц рүү цаг бусаар одсон байдгийг, гэнэтийн огцом цус харвалт, санаандгүй хурдацтай тархах хорт хавдраар хэдэн арван хүн өвчилж, алтан амиа алдсаныг, хордлого гарахаас өмнө 3000 гаруй хүнтэй байсан Хонгор суманд гурван жил гаруйн дараа 1000 гаруйхан иргэд чадал муутайдаа амьдралын гашуун үнэний өмнө өвдөг сөгдөж, хордлогын голомтод бөртийтлөө үлдэж байгаа талаар өдгөө УИХ-д суусан М.Батчимэг нэгэнтээ өгүүлж байсан санагдаж байна. Мөн тэрээр Хонгорчуудын дунд хүнд халдварладаггүй гэх улаан нилий туурсан хордлогыг нь Монголын эмч нар “хамуу” гэж оношилдог. Доромжлол түүгээр зогссонгүй Хонгорын таван хүн тутмын нэг нь бэлгийн замын өвчтэй гэж даапаалсан байдаг. Сумын дарга, удирдлагууд нь хүртэл Хонгортоо амьдардаггүй, аймгийн төвөөсөө ажилдаа ирж очдог Хонгорынхныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “хордоогүй ээ” хэмээн тогтоосон гэж хээв нэг хэлэх албан тушаалтнуудын арчаагүй төрх хордсон иргэдийн амьдрах хүслэнг хором хормоор боймлож байгааг ч өгүүлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр Хонгорыг хордуулахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд төрийн хариуцлагатай албан тушаал эрхлэхийг санаархан зүтгэцгээж байгаа нь анхаарал татаж байна.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 4 )
Энэ балай итгэлтгэгч нөхөр юу гээд балайраадунав,З
Otgonbilegiin ehner tuya emeegeees hariutalga neheh heregteimongoliin ervvl mend emnelgiiig jinhene samuuuruulsan dagz shvvdeee .harn oorooonohoriinhoo hussan hedeer bank baiguulah ard tvmniig amisgaag ni huraalgan narangiiin engerlvvvachijbulsanorchin tagiiinbuu bish vzeg barisan yrgachintuya emgen monoos mon bileee
hongor hordson n unen sh dee, tenegteed bgaarai hongoriin teneg huuhen
Hongor hordson gj hen heleed bgaan ter notlogdoogvi shd. Bi ted hvvhdee torvvlj odiid ervvl saruul boijij bn. iim hudlaa zvil bichihee bolimoor ym. hiih ym bichih sedew oldohgvi bnuu